Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад амжилттай суралцсан анхны 51 төгсөгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас дипломоо гардан авлаа.

Тус хөтөлбөрт элссэн оюутнууд 2,5 жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд бэлтгэл хөтөлбөрт суралцаад дараагийн 2 жилд нь Япон Улсын Консорциумын 10 их сургуульд шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер гэсэн 3 мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой.


“1000 инженер” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрт ШУТИС-ийн нийт 320 оюутныг суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 172 оюутан суралцаад байна. Тус хөтөлбөрийн 2015 оны анхны элсэлтийн 51 оюутан 2020 оны 3 дугаар сард сургуулиа амжилттай төгсөн 6 дугаар сард тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн тэд өнөөдөр дипломоо гардан авч байна.
Өндөр хөгжилтэй оронд эзэмшсэн мэдлэг боловсролоо эх орныхоо хөгжил дэвшилд зориулахаар зориг шулуудсан залуустаа урам зориг өгөх, төслийн үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулах зорилгоор Шинжлэх ухаан, технологийн их сургууль, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хамтран энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулж байгаа юм.


Энэхүү үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Япон Улсын Элчин сайдын яам, ЖАЙКА олон улсын байгууллага, Боловсролын зээлийн сан, ШУТИС болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн холбогдох төлөөлөгчид оролцлоо.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс 2020 онд төгссөн төгсөгчдөө ажлын байранд зуучлах, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг нь Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2” өдөрлөгийг хорио цээр тавигдах үед зохион байгуулахаар төлөвлөж байна.

ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа