БАС-ийн д.проф. Н.Нямжав багш 2020 оны 8 сарын 8-12-ны өдрүүдэд МУЭ-ийн Арт Галерейд бие даасан 4 дэх үзэсгэлэнгээ гаргалаа. Үзэсгэлэнгийн нээлтэд ШУТИС БАС-ийг төлөөлж проф. И.Гончигбат баяр хүргэж үг хэлсэн. Түүнчлэн МУЭ-ийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, МУЭ-ийн удирдах зөвлөлийн тэргүүлэгч, доктор профессор О.Эрдэнэцог нар зураач Н.Нямжав багшийн бүтээлүүдийг өндөр үнэлж бүтээлүүдийн талаар тодорхой ярилаа. Үзэсгэлэнгийн нээлтэд 200 гаруй хүмүүс өндөр сэтгэгдэлтэй оролцож Н.Нямжав багшид баяр хүргэв.
Н.Нямжав багш ШУТИС-д 2003 оноос гэрээт багш, багшаар ажиллаж байгаад 2016 онд гавьяаны амралтад гарсан боловч үргэлжлүүлэн гэрээт багшаар ажиллаж бүтээл туурвилаа хийсээр байгаа манай сургуулийн ажилсаг, нэр хүндтэй, ахмад багш нарын нэг юм.
Н.Нямжав багш маань 2009 оноос хойш ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Барилгын зураг төслийн үндэс”, “Барилгын зураг зүй”, “Архитектур интерьер дизайны хар ба уран зураг ” сурах бичгүүдийг бичсэн 2018 онд бичсэн “Хар ба уран зураг” ном нь ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулагдсан их сургуулийн үндсэн сурах бичгээр хэвлэгдэн ректорын батламж хүртсэн юм.

Н.Нямжав багш маань 1974 онд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан уран бүтээлчдийн үзэсгэлэнд анхны бүтээл нь шалгаран оролцсоноос хойш зөвхөн энэ үзэсгэлэнгийн танхимд өнөөдрийг хүртэл 70 гаруй бүтээл нь шалгаран оролцоод байна. Мөн гадаад дотоодын үзэсгэлэнд 10 гаруй бие даасан үзэсгэлэнгээ зохион байгуулснаас МУЭ-ийн үзэсгэлэнгийн төв танхимд 6 үзэсгэлэн нь гараад байгаа юм.
Энэ удаагийн үзэсгэлэнгээ ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан юм. Энэ үзэсгэлэнд сүүлийн 3 жилд туурвиж бүтээсэн шинэ бүтээлүүд тавигдсан байна.
Монголын урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Нямжав багшийнхаа уран бүтээл, сурган хүмүүжүүлэх үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
БАС-ийн захирлын зөвлөл, хамт олон
ШУТИС, Фаро Групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Олон улсын “SHIFT-MUST 2025” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав
БНЧУ-ын Элчин сайдын яамны идэвхтэй дэмжлэг дор тус улсын тэргүүлэх их сургуулиудтай хэлний боловсрол, нийгмийн шинжлэх ухаан, инженерийн ухааны чиглэлээр хамтран ажиллана
Хоол зүй, шим судлалын мэргэжлийн оюутнууд олон улсын сургалтад оролцлоо