Нээлттэй боловсролын төвөөс эрхлэн Д.Бадарч багшийн “Дээд боловсролын онол, арга зүй: Манлайлал, засаглал, өөрчлөлтийн менежмент” номыг хэвлүүлэн гаргалаа.
Энэхүү бүтээлд манлайллын онолын сонгодог бүтээлүүд, манлайлал болон менежментийн ялгаа, манлайлах урлагийг хэрхэн эзэмших, боловсролын манлайлагчдын эзэмшвэл зохих ур чадварын жагсаалт зэргээс эхлээд их дээд сургуулийн засаглалын хөгжил, орчин үеийн их сургуулийн засаглалын корпорацийн хэлбэр, гадаадын их сургуулиудын удирдах зөвлөл болон ерөнхийлөгчийн үүрэг, стратеги төлөвлөлтийн онол, арга зүйг их сургуулийг удирдахад ашиглах, Монголын их сургуулиуд алсын хараа, эрхэм зорилго, стратегиа хэрхэн боловсруулсан талаар, өөрчлөлтийн менежментийн онолууд, өөрчлөлт хийх үе шатууд, тэдгээрт тулгарах бэрхшээл, давж гарах арга замууд мөн байгууллагын зохион байгуулалтын дизайны дээд боловсрол дахь загварууд, их, дээд сургуулиудыг судалгааны их сургууль болгон хэрхэн зохион байгуулах арга зам, гадаадын улс орнуудын туршлагууд зэргийг харьцуулан танилцуулсан байна.
Уг номыг уншиж судалснаар та бүхэн Дээд боловсролын манлайлал, засаглал, стратегийн төлөвлөлт, өөрчлөлтийн менежмент, зохион байгуулалтын дизайн зэрэг асуудлын талаар онолын суурь мэдлэгтэй болж, бизнесийн салбарт хэрэглэгддэг эдгээр онол арга зүйг их, дээд сургуулийн бодит амьдрал дээр хэрэглэх, өөрт тулгамдсан асуудлыг шийдэх шинэ санаа, мэдлэг олж авах болно.

Нээлттэй боловсролын төв
Үндэсний хүнс үйлдвэрлэлийн “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.