Монгол улсад КОВИД19-аас цар тахлаас шалтгаалж цэцэрлэгийн хүүхдүүд 2020 оны 1-р сарын 27-оос эхлэн хөл хорионд орсон ба манай улсад халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас карантины хугацааг 2020 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэл сунгагдсан. Энэ нь өрхийн орлого багасах улмаар хүүхдүүд хоол тэжээлийн дуталд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа бага орлоготой өрхийн хүүхдүүд цэцэрлэг дээрээ халуун хоол унд хэрэглэдэг байсан бол энэ байдал үгүй болж өнөөдөр хүүхдүүд өлсөх, эцэг эх орлогогүй, ажилгүй болсоор байна.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г хийж Монгол улсын хэмжээнд 109,991 өрхийг хамруулснаас 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Эрсдэл өндөртэй 20 мянган өрхийн 51.1 хувь буюу 10,221 өрхийн 24,246 хүүхдэд дэмжлэг, тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөөр амьжиргаагаа залгуулж амьдарч байна.
Иймээс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон “WITH ТББ”-ын санхүүжилтээр “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах 2018-2020” төслийн хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүдэд 5-р сараас 8-р сар хүртэл, нийт 8 удаа хүнс болон эрүүл ахуйн багцаар туслах аяныг эхлүүллээ.

БАГЦ ТАРААЖ БУЙ БАЙДАЛ
Багцаар хангах ажлын санхүүжилт нийт 12 сая воныг КОЙКА олон улсын байгууллагаас гаргаж байгаа бөгөөд СХД-ийн 117-р цэцэрлэгт хүүхэд нь хүмүүждэг 100 гэр бүл хамрагдана. Тус цэцэрлэгийн хүүхдийн 40 гаруй хувь нь эмзэг, өрх толгойлсон, олон хүүхэдтэй зэрэг амьдралын боломж багатай өрхийн хүүхэд хамрагддаг.

5-Р САРД ОЛГОСОН ХҮНС, ЭРҮҮЛ АХУЙН БАГЦУУД
Цаашид тусламжийн аян 8-р сар хүртэл үргэлжилж, зорилтот бүлгийн өрхүүдийн хүүхдүүдэд туслах болно.
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурал зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Менежментийн сургууль, Монгол банктай хамтран "Ирээдүйн санхүүгийн манлайлагчид" өдөрлөг зохион байгууллаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа