ГХС-ийн горилогч Пүрэвийн Бямбажав “Монгол хэлний нэр томьёон дахь орлох нэрийн судалгаа” сэдвээр Хэл шинжлэлийн доктор(Ph.D)-ын зэрэг,
МехТС-ийн горилогч Төмөрийн Энхболд “Агаарын хөлгийн хөдөлгүүрийн эд ангийн элэгдэлтээр техник ашиглалтын нөөцийг тогтоох нь” сэдвээр Техникийн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг,
ЭХС-ийн горилогч Мөнхбаатарын Баттулга “Эрчим хүчний объектууд ба нийтийн үйлчилгээний газруудын орчны цахилгаан соронзон орны судалгаа” сэдвээр Техникийн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг,
ЭХС-ийн горилогч Цэнд-Аюушийн Буянтогтох “Дулааны цахилгаан станцын ус боловсруулах технологийг мембрант аргад тулгуурлан сайжруулах судалгаа” сэдвээр Техникийн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг,
ХШУС-ийн горилогч Лхагважавын Сарантуяа “Литийн ионы батарейн анодын материал шпинел литийн титанат нэгдлийн судалгаа” сэдвээр Физикийн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг тус тус хамгаалж, ШУТИС-ийн Захирлын 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А/52 тоот тушаалаар докторын зэрэг, диплом олгов.
Судлаач эрдэмтдэдээ эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Захиргаа
Сургалтын бодлого зохицуулалтын газар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа