“Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төсөл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор дэмжигдлээ.
Монгол улсад эрдэсийн баялага, түүнээс олох орлогыг зөв ашиглан улс орны эдийн засгийг эрчимтэй хөгжлийн замд гаргах, хөдөө аж ахуй, ил уурхайн орноос аж үйлдвэржсэн гүрэн болж мэдлэгт суурилсан эдийн засгийн харилцаанд шилжин орох, ажлын байр, хүн амын нийгэм, эдийн засгийн асуудлыг тогтвортойгоор шийдэх зэрэг цаг үеийн болон улс, үндэсний ирээдүй, эрх ашигтай холбоотой олон асуудал байгаа.
Төрийн цогц бодлогоор үе, шатчилан эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд манай эрдэмтэн мэргэдын оюун мэдлэг, туршлага дээр бий болсон шинжлэх ухаан технологийн ололт, бүтээлийг Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, инновацийн үр ашигтай тогтолцоог өмчийн бүх хэлбэрээр хөгжүүлэх нь цаашилбал мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харилцаанд шилжих орох олон арга, гарц замуудын нэг байж болох юм.
Монгол Улсад нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний технологийн хөгжлийн дэвшил авчрах, улс орны хүн амын боловсрол, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх. мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харилцаанд шилжих болон Монгол Улс аж үйлдвэржих их үйлсэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн хүлээж байгаа “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай багц хуулийн төслийг” УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны 12 сарын 14 ны хуралдаанаар хэлэлцэн санал хураахад уг хуулийн төслийг байнгын хороо санал нэгтэй дэмжив. Ийнхүү Инновацын хууль батлагдах үйл ажиллагаа эцсийн шатандаа орж байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Д.Арвин, А.Тлейхан гишүүн нар танилцуулахаар болсон байна.
Энд нэмж хэлэхэд уг хуулийг ёсчлон баталсан өдрөөс эхлэн:
зэрэг харгалзах хууль, тогтоомжид тус тус орсон нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх болно.
ШУТИГазар
Дамбадаржаа Пүрэвдорж
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ