“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ШУТИС-ийн “Хүрээлэн буй орчны инженер”, “Архитектур”, “Механик инженер” хөтөлбөрүүдийн агуулга, ном сурах бичиг, гарын авлагыг шинэчлэх, багшийн заах арга зүйг сайжруулах ажлууд үе шаттай явагдаж байна.
2018-2019 оны хичээлийн жилд “ИТДБ” төслийн санхүүжилтээр бакалаврын хамтарсан хөтөлбөрт хичээл заадаг ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын багийн орчуулсан 7 хичээлийн 1830 ширхэг ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлэх ажлыг гүйцэтгэсэн.
2019-2020 оны хичээлийн жилд Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр тус төслийн санаачилга, санхүүжилтээр өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад хэрэглэдэг хамгийн сүүлийн үеийн 28 ширхэг ном, сурах бичгийг Япон Улсаас захиалан, худалдан авч ШУТИС-ийн сургалтад ашиглаж байна.
2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “ИТДБ” төслийн зөвлөх АзиаСийд байгууллагын дарга Хамано Масахиро, төслийн зохицуулагч Д.Намсрай нар “Механик инженер” хөтөлбөрийг сайжруулахад багшийн гарын авлагаар ашиглах 11 төрлийн номыг ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал болон номын сангийн мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө.


Өнгөрсөн хугацаанд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зүгээс бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд багш, оюутны хэрэгцээнд гарын авлагаар хэрэглэх 39 ширхэг ном, сурах бичиг, сургалтад тогтмол хэрэглэх 1830 ширхэг ном сурах бичиг, гарын авлага, 40 цагийн видео хичээлийг нийт 55 сая төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа