2019 оны 12 дугаар сарын 19 ны өдөр, 2020 оны 01 сарын 22 ны өдрүүдэд тус сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич, доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал нээж үг хэлсэн. Тэрээр зөвлөх багш нар ялангуяа нэгдүгээр курсийн зөвлөх багш та бүхэн энэ их сургуулийн шинэ оюутнуудтай хамгийн түрүүнд нүүр тулж аав, ээжээс нь өөрцгүй ойр ажилладаг хүмүүс. Тиймээс шинэ оюутанд бүх зүйл нь шинэ соргог байгаа цаг үед нь ангийн багш, өөрийн хүүхдээс ялгаагүй хандаж сайн суралцахад нь туслах ажлыг олон талаас нь хэлж, ойлгуулах нь чухал шаардлагатай байгаа талаар хэлж, зөвлөх багш нар саналаа чөлөөтэй илэрхийлэхийг хүслээ.
СБЗГ-аас дарга доктор(Ph.D), дэд профессор Т.Гэрэлт-Од , Бүртгэлийн нэгдсэн албаны дарга Д.Батдорж, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Д.Цогзолмаа нар өөр өөрийн мэдээлэл хийх сэдвийн хүрээнд мэдээллүүдийг дэлгэрэнгүй хүргэлээ.

МХТС-ийн Электроникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Ц. Хүрэлбаатар, БСШУСЯ-ны харъяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн япон хэлний ахлах багш Ямамото Канако нар зөвлөх багшийн ажлын туршлагаасаа хуваалцсан.

Сургалт, семинарын төгсгөлд багш нараас санал хүсэлтийг сонсож тодорхой асуултанд хариултыг нь өгч ажиллав. Багш нараас тавьсан санал хүсэлтийг сургуулийн удирдлага, алба нэгжүүдэд хүргүүлж анхааран ажиллахаар боллоо.
Сургалтанд БАС-10 багш, БуХС-6 багш, ГУУС-12 багш, МехТС-5 багш, МХТС-5 багш, ҮТС-8 багш, ХШУС-2 багш, ЭХС-11 багш, ГХС-1 багш хамрагдсан.
Дэд захирлуудаас БАС, ГУУС, ГХС, ҮТС-ийн дэд захирлууд ирсэн байв.

Сургалтанд хамрагдсан багш нар та бүхэн оюутнаа зөв чиглүүлэн хамтран ажиллаж ирээдүйн шилдэг боловсон хүчнийг хамтдаа бүтээх ариун үйлсийн төлөө чин сэтгэлээсээ ажиллахыг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа