Мэдээллийн сүлжээгээр хил хязгааргүй орон зайд, цаг хугацааг үл харгалзан асар их мэдээлэл урсах болсон өнөө үед үндэсний аюулгүй байдал гэдэгт мэдээллийн аюулгүй байдал зүй ёсоор багтаж, хууль эрх зүйн орчин, сүлжээний аюулгүй байдал, сүлжээний оновчлол нь судалгааны чухал талбар болж байна. Мэдээлэл ба мэдээллийн сүлжээ, тэдгээрийн аюулгүй байдал тулгамдсан эмзэг асуудал болж байгааг харгалзан 2019 оноос Мэдээллийн сүлжээний аюулгүй байдал хурлыг Дотоод Хэргийн Их Сургууль, ШУТИС -ийн МХТС хамтран зохион байгуулах болсон юм. Энэ жил уг хурлыг ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар InfoNet&Sec-2020 нэртэйгээр хоёр дах жилдээ зохион байгууллаа. Хуралд Монголын Кибер Аюулгүй Байдлын газар, Монголын Тагнуулын ерөнхий газар, Тагнуулын Академи, Голомт Банк, Цагдаагийн Ерөнхий газар, МУБИС, ХААИС, Улаанбаатар Их Сургууль, ДДиш ХХК, Скайнэтворкс, Монголсат, ШУТИС-ийн БуХС зэрэг төрийн болог хувийн хэвшлийн нийт 12 байгууллагын 70 төлөөлөгчид оролцлоо. Хурлыг ШУТИС-ийн МХТС-ийн захирал доктор дэд профессор Н.Чулуунбанди нээж, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ инновац эрхэлсэн дэд захирал доктор дэд профессор Т.Намнан мэндчилгээ дэвшүүлэв.
Сун Чун Ханы Их сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн дэд профессор Ил Сун Ю-ийн “5G security: a start of application-aware Telecommunication security”, ТЕГ-ийн Дэргэдэх УШТА-ны мэргэжилтэн А.Содбаатарын “Криптограф ба чиг хандлага” сэдэвт уригдсан илтгэлүүд нь хуралд оролцогсдын сонорыг мялаав.
Мэдээллийн Сүлжээ Аюулгүй Байдлын Салбарын хамт олон
ШУТИС-ийн төлөөлөгчид БНХАУ-ын Чунцин их сургуульд айлчилж, “Бүс ба Зам” хамтарсан лаборатори байгуулахаар тохиров
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа
Хангыль үсгийн баяр 20 дахь жилдээ зохион байгуулагдав
ШУТИС-ийн харьяа хүрээлэнгүүд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн Монголын түүхийн хичээл дээр Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Хар тамхитай тэмцэх газар хамтран урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгууллаа