Монгол Улсын Их хурлаас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд батлан, 2018 оны 1-р сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ШУТИС нь 2017 оноос эхлэн сургуулийн залуучуудын дуу хоолойг сонсох, тэдний хүсэл зорилгыг нэгтгэх, сургуулийн хөгжил дэвшилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "ЗАЛУУ БАГШ, АЖИЛТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ-2017" анхдугаар чуулганыг 2017 оны 12-р сарын 24-нд амжилттай зохион байгуулсан. Энэхүү чуулганы үр дүнд манай залуу багш нарын санаачилгаар багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дуулаачийн болоод бүжгийн клуб мөн өөрсдийн туршлага, судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах зорилт дэвшүүлэн хамтарсан семинарууд зохион байгуулагдсан. Цаашид энэхүү ажлуудыг илүү өргөжүүлж нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд чиглүүлж залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд ШУТИС-ийн захиргааны зүгээс анхаарч ажиллаж байна. "ШУТИС – ИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ – 2018" II чуулганыг 2018 оны 12-р сарын 08-нд зохион байгуулж ШУТИС - ийн сургалт, үйл ажиллагааны нэгдсэн хуанлид залуучуудын өдрийг тусгуулах, тэдэнд чиглэсэн тогтмол үйл ажиллагааг нийтээр болон бүрэлдэхүүн сургуулиудад төлөвлөн хэрэгжүүлж, улмаар төгсөгчид, дэмжигчидтэй хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж байна. Мөн ШУТИС болон ШУТИС-ийн залуучуудын хөгжлийг дэмжих холбооны хооронд байгуулсан "харилцан ойлголцлын санамж бичиг" байгуулж 2019 оны 12-р сарын 24-ний өдрийн шийдвэрийн дагуу 2020 оны 01-р сарын 25-26-ны өдөр зохион байгуулагдахаар болоод байна.

Тус үйл ажиллагаанд залуучууд бүрэлдэхүүн сургууль, нэгжийн залуучуудын зөвлөл байгуулан улмаар залуучуудын байгууллагыг бэхжүүлэх замаар ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО – г хангах, мөн түүнчлэн тэдний нийгмийн асуудал, судалгааны ажил гүйцэтгэх боломж, дэмжлэг зэргийн гарцыг хамтдаа хэлэлцэн шийдвэрлэх хичээл чармайлт гаргах арга замыг олох юм. Эрхэм хүндэт ШУТИС-ийн залуучууд та бүхнийг эвсэг, найрсаг хамт олонтой нэгдэхийг уриалж байна.


ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа