2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан Эрдэм шинжилгээ, технологи, инновацийн төв байр (VIII байр)-ны Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхимд боллоо.

Тус хуралдаанаар ШУТИС-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх “ШУТИС-2030” Стратеги төлөвлөгөөний төслийг Ажлын хэсгийн ахлагч, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат танилцуулав.
Энэхүү стратегийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгт 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/148 тоот Захирлын тушаалаар батлагдсан 20 гаруй хүнээс бүрдсэн профессор, багш, судлаач, мэргэжилтнүүд ажиллаж, ШУТИС-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх Стратеги төлөвлөгөөг танилцуулав.
ШУТИС-ийн Стратегийн тэргүүлэх чиглэлүүд нь Сургалт, Судалгаа, Инноваци, Нийгмийн хариуцлага, Засаглал гэсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх стратеги, хэмжих үзүүлэлтүүдийг тус бүрээр нь тодорхойлсон.
Тус стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд 2025 он гэхэд QS ranking тогтоох үнэлгээний системийн шалгуур үзүүлэлтүүдээр үнэлүүлж эхлэх юм.
ШУТИС нь 2030 онд Дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болох зорилт тавьж чиглэл бүрийн зорилго, үйл ажиллагааг уялдуулан боловсруулсан. Эрдмийн зөвлөлийн гишүүд өөрсдийн сонирхсон асуулт тавьж, санал бодлоо солилцлоо.

УИХ-ын даргын зөвлөх, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Д. Бадарч, Ардын багш, шинжлэх ухааны доктор, академич Ч.Авдай зэрэг эрдэмтэд стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүг бий болгох, жил бүр тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ажилтан бүр санаачилгатай ажиллах, хэрэгжилтийн үр дүнг гаргаж дүгнэх талаар үнэтэй зөвлөгөөг хүргэв.
Энэхүү Стратеги төлөвлөгөөний төслийг Эрдмийн зөвлөлийн гишүүд дэмжиж, 2020 оны 1 дүгээр сард ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
ШУТИС-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх Стратеги төлөвлөгөөг боловсруулахад ажилласан ажлын хэсэг, хэлэлцүүлэгт оролцсон нийт багш, ажилтан нарт талархлаа илэрхийлж, ирж буй 2020 ондоо тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа