Монголын менежментийн холбоо, Жандагсүрэн сан, ХААИС. ЭЗБС-ийн менежментийн тэнхимээс зохион байгуулагддаг Менежментийн улсын XIII олимпиад 2019 оны 12 дугаар сарын 12-13-ний өдрүүдэд боллоо. Уг олимпиад нь 2 үе шаттай зохион байгуулагддаг бөгөөд оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэг, судалгаа шинжилгээ хийх чадварыг гүнзгийрүүлэх, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой болно.
Менежментийн улсын XIII олимпиадад Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй 9 их сургуулийн 13 багийн оюутнууд оролцсон. Үүнээс ШУТИС-ийн БуХС-ийн Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцдаг оюутнуудаас бүрдсэн “СУУ-12” баг оролцож мэдлэг, оюун ухаанаа сорьж, ТЭРГҮҮН байр эзэллээ.

Олимпиадад хувийн дүнгээр Г.Ууганбаяр, Б.Бэгз нар 2-р байр, Б.Батбаяр, Г.Дэчмаа нар тусгай байр, Шилдэг илтгэгчээр Г.Ууганбаяр, “Шилдэг удирдагч багш”-аар Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш Л.Цэрэнчимэд багш нар тус тус шалгарсан болно.

Олимпиадад амжилттай оролцсон оюутнууд, тусалж дэмжсэн багш, оюутнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
ШУТИС. БуХС. Бизнесийн удирдлагын салбар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа