Хичээлийн VIII байрны барилгын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр Монкон констракшн ХХК, Зураг төсвийн ажлыг ШУТИС-ийн БАС-ийн Зураг төсөл судалгааны төв, Техник хяналтыг ШУТИС-ийн БАС-ийн Реконстракшн төв, захиалгачаар ШУТИС-ийн Хөрөнгө оруулалт, хангамжийн газар тус тус ажиллаж Барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/677 дугаартай дүгнэлтээр ашиглалтад орууллаа.
Энэ барилга ашиглалтад орсноор лабораторийн 53 (суудлын тоо 1620) танхим, багш нарын 18 (суудлын тоо 181) өрөө , хурлын 1 (суудлын тоо 170) танхим, уулзалтын 1 (суудлын тоо 20) өрөө, 190.5 м2 үзэсгэлэнгийн талбай, 735 м2 музей үзвэрийн талбай бүхий хүчин чадалтай сургалт судалгааны орчин үеийн эрдэм шинжилгээ, инновацын төвтэй болж байна.



Уг барилга нь 33.0м*25.0м хэмжээтэй , 48.05 м2 өндөртэй, 9799.66 м2 талбайтай 12 давхар (-1 зоорьтой) төмөр бетон араг бүтээц хийцлэлтэй юм.
Итали улсын Тренто их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
ШУТИС “University DX Alliance” холбооны анхдугаар уулзалтад онлайнаар оролцов
ШУТИС 2197 төгсөгчдөө үдэж, “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолоо зохион байгууллаа
Ө.Буянхишиг "5G сүлжээний төхөөрөмж хоорондын холбооны нөөц хуваарилалтыг бататгах сургалтын аргаар оновчлох нь" сэдвээр докторын зэрэг хамгааллаа
М.Цэцэнцэнгэл “Хиймэл оюунд суурилан нийтийн тээврийн сүлжээний хүртээмжийг загварчлах нь” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв