БАС-ийн Архитектурын салбар, зурагзүйн багш нар жил бүр уламжлал болгон зохион байгуулж явуулдаг “Дүрслэх геометр” хичээлийн “Сэтгэхүй Дүрслэхүй” АСТ (Авхаалж сорих тэмцээн) 2019.11.29 нд явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын “Дүрслэх геометр” хичээлийг судлан үзэж буй 1300 орчим оюутнуудаас баг бүрдүүлэн оролцож оюуны хурд, мэдлэг, авхаалж самбаа, чадвараа сорин өрсөлдлөө. Дүрслэх геометрийн АСТ тэмцээний зорилго нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах, мэдлэгээ бататгах, бие дааж болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулахад оршино.

Тэмцээн гурван үе шаттай явагдаж I байранд “Глобоид-1” багийн Б.Өсөхбаяр, А.Ахтилек, Л.Номин, II байранд “Гексаэдр” багийн Б.Наранбаяр, О.Ариунцэцэг, Ж.Гансуурь, III байранд “Цилиндр-1” багийн Ж.Хишигдэлгэр, Б.Буяндорж, Н.Нямсүрэн, Тусгай байранд “Тор-1” багийн Б.Энхтүвшин, Б.Эрдэнэзаяа, Б.Энхтүвшин, “Бөмбөлөг-1” багийн О.Лувсанням, М.Бумбаяр, А.Цэрэнтогтох нар тус тус шалгарлаа.


Энэхүү АСТ-ийг зохион байгуулахад санаачилгатай, идэвх зүтгэл гарган оролцсон нийт багш нартаа болон БАС-ийн дэргэдэх сайн дурын MustCAD клубийн оюутнуудад талархал илэрхийлж ажлын их амжилт хүсье.

ШУТИС БАС Архитектурын салбар АСТ зохион байгуулах комисс 2019.11.29
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа