
Маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн тэргүүлэх 1000 гаруй оюутан “Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөний үеэр оюутан залуус оюутны өөрөө удирдлагын байгууллага, нийгмийн хөгжилд оюуны оролцоо, ирээдүйн баялаг бүтээгч болох боломжийн талаар хэлэлцэх юм байна.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, их сургуулийн удирдлагууд, профессор багш нарын төлөөлөл уригдан оролцоно.
Энэ оны 10 дугаар сард тус их сургууль түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн 20 гаруй мянган оюутан залуусын дунд сургалт, эрдэм шинжилгээ, урлаг, спортын олон уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан оюутан залуусыгшагнан урамшуулах, тэднийг алдаршуулах зорилготой “МАНЛАЙЛАЛ – ОРОЛЦОО - ХӨГЖЛӨӨР ТҮҮЧЭЭЛСЭН 60 ЖИЛ” арга хэмжээг зохион байгуулж 60 шилдэг оюутан, сурагчийг тодруулж, 260 оюутанд гарын бэлэг гардуулан, “Шилдэг анги”, “Шилдэг клуб”, “Шилдэг оюутны зөвлөл”-ийг тодруулан, шагнаж урамшуулсан юм.


Энэ удаа оюутан залуусын санаачлагаар “Манлайлал-оролцоо-хөгжил 60 жил” зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь оюутан залуусын суралцах идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, үндэсний инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх төдийгүй баялаг бүтээгчдийг төлөвшүүлэх, зорилгодоо хүрэх зөв хандлагыг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй гэж үзэж байна.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа