Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааны протоколын 9.24 дэх заалтад Монгол Улсад эрчим хүч, мэдээллийн технологи, барилга, уул уурхайн чиглэлээр өндөр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, боловсролын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Оросын техникийн их сургуулиудын консорциум байгуулах, тус консорциумын Монголын талын үндэсний зохицуулагчаар Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын талын зохицуулагчаар Москва хотын Үндэсний судалгааны их сургууль /Эрчим хүчний их сургууль/-ийг томилсон юм.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 60 жилийн ойн арга хэмжээний үеэр ОХУ-ын Москва хотын Үндэсний судалгааны их сургууль /Эрчим хүчний их сургууль/-ийн ректор, профессор Н.Д.Рогалев, ШУТИС-ийн захирал, профессор Б.Очирбат нар Монгол-Оросын техникийн их сургуулиудын консорциум байгуулах тухай гэрээ, протоколд гарын үсэг зурлаа.
Консорциум нь Монголын дээд боловсролын салбарт ОХУ-ын техник,технологийн шилдэг их сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, техникийн их, дээд сургуулиудын Монгол, Оросын түншлэл, стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх ажлын чанарыг дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний баазыг бэхжүүлэхэд чиглэсэн дэлхийн жишигт нийцсэн судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах зорилготой юм.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа