ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбараас Монголын Химийн нийгэмлэгтэй жил бүр хамтран зохион байгуулдаг “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11-р сарын 01-нд амжилттай зохион байгууллаа. ХШУС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Д. Ганхуяг, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор дэд проф. Т. Намнан, Монголын химийн нийгэмлэгийн ерөнхийлөгч ШУ-ны доктор, академич Б. Авид нар мэндчилгээ дэвшүүлж хурлыг нээв.


Тус хуралд эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээс 10 аман, 13 үзүүлэн илтгэлийг хэлэлцэж, Эрдэм шинжилгээний хурлын бүтээлийн эмхэтгэлийг /ЭШБЭ №07/2019, ISSN 978-99973-50-40-4/ хэвлүүлэв. Энэхүү хуралд:
“Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, судлаач нарын шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулсан ба 1-р байрыг ШУТИС, ХШУС-ийн ахлах багш доктор (Ph.D) Э. Бат-Эрдэнэ, дэд байрыг ШУА-ийн харьяа ХХТХ-ийн доктор (Ph.D) Ж. Нарангэрэл, 3-р байрыг ШУА-ийн харьяа ХХТХ-ийн ЭШ-ний ажилтан С. Жаргалмаа нар тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


“Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн салбарын дэд профессор Э. Энхцэцэг, ахлах багш, доктор (Ph.D) Э. Бат-Эрдэнэ, багш Х. Серикжан, багш Р. Долгоржав, сургалтын мастер Ө. Бекен болон Монголын химийн нийгэмлэгийн гишүүн ШУА-ийн харьяа ХХТХ-ийн ЭШ-ний ажилтан доктор (Ph.D) Б. Нарандалай, нүүрсний хими, технологийн лабораторийн ЭШ-ний ажилтан, доктор (Ph.D) С. Батбилэг нар амжилттай зохион байгууллаа.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа