
Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан, сурагчдад чиглэсэн багц хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн билээ.
2019 оны багц хөтөлбөр нь Дэлхийд болон Монгол улсад хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болсон Мэдээллийн технологийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад чиглэсэн нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.
Тухайлбал, “Дижитал мэргэжилтэн – Internship opportunity” өдөрлөгийг энэ оны 5 сард зохион байгуулж 150 гаруй оюутнуудаас шилдэг 24 оюутныг сонгож, зуны 3 сарын хугацаанд Голомт банкны “Судлаач оюутан” хөтөлбөрт хамруулсан бөгөөд оюутнууд бизнесийн бодит төслүүд дээр ажиллаж өөрийгөө сорих, мэдлэг туршлага олж авах хөгжлийн цогц сургалтуудад хамрагдсан юм.
2019 оны Голомт банкны нэрэмжит 15 дахь удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт судлаач оюутнаар ажиллаж өөрийгөө сорьсон 24 оюутан өрсөлдсөн бөгөөд 3 сарын ажлын үр дүн болон бусад үзүүлэлтүүдээр шигшигдсэн “Шилдгийн шилдэг” 8 оюутан бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол 2020 оны “Судлаач оюутны хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгээр шилдэг 7 оюутан шалгарч батламжаа энэ сарын 10-ны өдөр гардан авсан юм.
Нийт оюутнууддаа Дэлхийн шилдэг мэргэжилтэн болохыг хүсэн ерөөж сурлагын өндөр амжилт хүсье!



ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа