Тус төслийн хүрээнд ГУУС-ийн багш доктор (PhD), дэд профессор П. Нарантуяа Японы Нийгтай их сургуулийн харъяа “Байгалийн гамшиг, нөхөн сэргээлт судлал“ - судалгааны институтэд 2019 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 30-ны хооронд ажиллаад ирлээ. Судалгааны ажлын хүрээнд “Цагаан толгойн никелийн илрэл”-ийн чулуун дээжүүдийн чулуулгийн эрдэслэг бүрэлдэхүүн, шаврын эрдсийг тодорхойлон үр дүнг судалгааны ажилд тусган өгүүлэл хэвлүүлэх зорилготойгоор тус институтын XRD лабораторид шинжилгээ хийсэн байна. Судалгааны явцад багш П. Нарантуяа нь XRD лабораторийн шинжилгээний багаж тоног төхөөрөмжтэй танилцан, дадлага хийн, шинжилгээнд дээж бэлдэж оруулах, дата боловсруулах зэрэгт суралцсан байна. Мөн дээрх хугацаанд “Байгалийн гамшиг, нөхөн сэргээлт судлал“ - судалгааны институтын судлаачдад Монгол орны болон ШУТИС, ГУУС-ийн тухай илтгэлүүдийг тавьж сонирхуулсан байна.


Ul-tima IV X-RAY DIFFRACTOMETER
RIGAKU. Niigata university, Reserach Institute for Natural hazards & Disaster Recovery
“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо
ШУТИС -ийн “Чанарын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурал зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Менежментийн сургууль, Монгол банктай хамтран "Ирээдүйн санхүүгийн манлайлагчид" өдөрлөг зохион байгууллаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв