ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхим “English Summer Camp 2019” олон улсын оюутны англи хэлний зуны сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 23-аас 7 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулсан бөгөөд сургалтад ШУТИС-ийн инженерийн мэргэжлээр сурч буй шилдэг 10 оюутан болох ЭХС-ийн оюутан Э.Бат-Оргил, Э.Хангарьд, БАС-ийн оюутан Г.Бадарууган, ГУУС-ийн оюутан Х.Гэрэлбадрах, МехТС-ийн оюутан Б.Бат-Эрдэнэ, МХТС-ийн Х.Нурбек, БУХС-ийн оюутан Г.Тэмүүлэн, ХШУС-ийн оюутан Г.Нинжинболд, ГХС-ийн оюутан М.Наранцогт, Б.Номин, БНСУ-ын Гённамын ШУТИС-ийн шилдэг 10 оюутан Канг ХёнСонг, Ким КванСу, Парк ГюРи, Ли Мэй, Жеон ЖонГёп, Жёнг Жюнг, Сёо ДонгМи, Вүн ЖинВү, Ким ЖүнСеонг, Им СиЮн, АНУ-ын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг Аксес хөтөлбөрийн 24 сурагч, Texas” мужийн “Lubbock” хотын “Hutch” дунд сургуулийн 8-р ангийн сурагч Taд Пүтит зэрэг 3 орны 45 оюутан, сурагчид оролцож амжилттай зохион байгууллаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын мэргэжилтэн багш Скот Пүтит, сайн дурын ажилтан Нэлсон Смит, Русел Пүтит болон “БНСУ-ын Гённамын ШУТИС-ийн гадаад харилцааны албаны дарга доктор профессор Бэ Деквон, гадаад харилцааны ажилтан О Ёнг Бин, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Адам Хенингс, Англи хэлний хөтөлбөрийн зохицуулагч Т.Алтанцэцэг, ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч Ч. Золзаяа, ахлах багш А.Мөнгөнчимэг, багш Т.Цэнд-Аюуш, Д.Цэнгэл нар сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон амжилттай зохион байгууллаа.
Зуны сургалтад хамрагдсан оюутнууд нь англи хэлний мэдлэг чадвараа гүнзгийрүүлэн мэргэжлийн сэдвээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшиж, мэргэжлийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад чадварыг эзэмшиж, Монгол, Америк, Солонгос гурван орны боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлж чадсан ач холбогдолтой ажил байлаа.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.