“M-JEED 1000 ENGINEERS” төслийн хүрээнд батлагдсан “Шинэ материал, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт хамтарсан судалгааны багийн гишүүн ШУТИС, МехТС-ийн Техникийн механик тэнхимийн багш Д.Болдбаатар, Машин үйлдвэрлэлийн салбарын сургалтын мастер Ц.Дэмбэрэл нар Японы Тохоку их сургуулийн Материал судлалын сургуулийн Тэнцвэрт бус материалын лабораторид 80 хоногийн хугацаатайгаар (20/05/2019-10/08/2019) зэргийн бус сургалтад хамрагдан, хамтарсан судалгааны ажил гүйцэтгээд ирлээ. Эх орны хаягдал түүхий эдээс шинэ материал ( композит материал ) гарган авах “ үндсэн зорилго тавин ажиллаа.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд хэд хэдэн технологийн горимд шинэ материал гаргах, гарган авсан материалуудын хими, физик болон механик шинж чанарыг тогтоох, тохиромжтой горимын сонголт хийх, зэрэг судалгааг хийж үр дүнг судлах, тайлбарлах зорилт тавин ажилласан болно.
Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ Planetary ball milling machine (FRITSCH), SPS-Spark plasma sintering machine (KDN), Hardness testing machine (Akashi), Polishing machine (Marumoto Struers S5629), Drilling, Hot Mounting Machine (Marumoto Struers S2426), XRD, SEM-EDX шинжилгээний багажуудыг ашиглаж, судалгааны үр дүнг баталгаажуулсан бөгөөд тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн төдийгүй дээрх багажууд дээр бие даан ажиллах чадвар эзэмшиж судалгаа шинжилгээг гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн.
Судалгааны ажлыг гүйцэтгэхэд дэмжиж ажилласан “МJEED” төслийн хамт олон, ШУТИС-ийн ажлын хэсэг, МехТС-ийн захиргаа, Тохоку их сургуулийн Материал судлалын сургуулийн Тэнцвэрт бус материалын лабораторийн профессор Хидеми Като нарт талархал дэвшүүлье.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа