WORKSHOP ON INNOVATION MANAGEMENT AND TECHNOLOGY TRANSFER
Уг семинарыг ШУТИС, ЮНЕСКО, Монгол Улсын Мэдээлэл, Харилцааны Газар, Дэлхийн Технополисын Холбоо болон Монголын Инновацын Холбоо хамран зохион байгуулж 2011 оны 11 сарын өдөр ШУТИС-н Төв номын санд хуралдаж өндөрлөв. Уг семинарт Өмнөд Солонгос, Хятад улсаас ирсэн болон ЮНЕСКО-н элч мэргэжилтэн нар оролцож Технологи дамжуулалт, Инновацын Менежментын талаар сонирхолтой лекцыг англи хэл дээр уншсан бөгөөд семинарт ШУТИС, Монгол Улсын ШУ Академи зэрэг манай ЭШ, боловсролын байгууллагуудын төлөөлөгчид 50 орчим эрдэмтэн, судлаачид оролцов.
Сүүлийн үед мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх асуудал аль ч улс орны эдийн засгийн амжилтын үндэс, эрдэмтэн судлаачдын анхаарлын төв болж улс орны эдийн засгийн зах зээлд өрсөлдөх чавдартай холбоотой инновацийн үйл ажиллагааг хэрхэн зөв гольдролоор хөгжүүлэх вэ гэсэн асуудал манай орны хувьд ч тулгараад байгаа болно. Манай эрдэмтэн, мэргэдийн оюуны мэдлэг, бүтээлүүд бол манай Оюу толгой, Таван толгойтой зэрэг олон толгойтой адил манай олон толгойнуудын нэг бөгөөд, энэ толгойг бид хэрхэн зөв ашиглахаас улс орны ирээдүй, Монгол улс мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харилцаанд шилжин орох, хөдөө аж ахуй, ил уурхайн орноос аж үйлдвэржсэн гүрэн болох асуудал шууд хамааралтай болно. Эрт аж үйлдвэржсэн орнуудын туршлагаас үзэхэд оюуны мэдлэг, бүтээл элийн засгийн харилцаанд дангаараа бие даан оролцохгүй. Харин хөгжингүй орнуудад тэргүүний шинжлэх ухаан, технологийн ололт, оюуны бүтээлийг оюуны өмч, оюуны хөрөнгө болгон хууль, эрх зүйн орчинд онцгой эрхээр баталгаажуулж, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд дорвитой ахиц өөрчлөлт гаргах нийгмийн баялагыг бүтээх хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь харагдаж байна.
Уг семинарт илтгэл тавьсан Хятад улсын эрдэмтэн Хэрбэрт Чен докторын яриа онц сонирхолтой байсан бөгөөд семинарт оролцогчдын асуулт уг эрдэмтэнд чиглэж байлаа. Сонирхсон хүн байвал, уг эрдэмтний төрөлхи сургууль болох Цинхуагийн Их Сургуулийн ШУТехнологийн паркын тухай www.tuspark.com веб хуудаснаар орж танилцаарай.
ШУТИГазар
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ