Энэ жил цусны донорын дэлхийн өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн ордонд тэмдэглэн өнгөрүүллээ. Тус чуулганд ШУТИС-ийн удирдлага, Эрүүл мэндийн төв, идэвхтэн донор /ажилтан/, оюутны төлөөлөл бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Манай улс ч дэлхийн хүмүүнлэгийн үйлстнүүдийн түүчээ болсон доноруудыг алдаршуулах өдрийг 15 дахь жилдээ “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, хаана ч” гэсэн уриатайгаар анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд “Цусны 1000 донор”-ын Үндэсний чуулганы хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа уншиж танилцуулсан юм.

Үндэсний чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес, МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын албаны хүмүүс оролцлоо.
Тус чуулганы үеэр МУЗН-ийн “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН” медалиар Э.Ганбат, “НИГҮҮЛСЭЛ” медалиар Ц.Өрнөхбаяр, Г.Анхцэцэг нарыг шагнаж урамшуулав.
Мөн байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Зэвсэгт хүчний 120-р анги, “Макс” групп “Шилдэг донор хамт олон”-оор тус тус шалгарлаа.


Дашрамд дурдахад 2018 онд Монгол Улсын хэмжээнд нийт 34296 орчим донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 26053, аймаг орон нутагт 8243 донор цусаа бэлэглэж, 30 нэр төрлийн 98037 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт хүн амын дунд донорын эзлэх хувь 1,14%, 1000 хүн амд ногдох цус өгөлтийн тоо Улаанбаатарт 18.1, орон нутагт 4.7 болж тус тус өссөн эерэг үзүүлэлттэй байна.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ОЮУТНЫ ХОЛБОО
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа