Сvхбаатар дvvргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сарын 17 нд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа.


Тус өдөрлөгөөр 2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гуравласан гэрээ”-нд гарын үсэг зурж хамтран ажилласан ажлыг дүгнэн шагнаж урамшууллаа.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Сүхбаатар дүүргийн харъяа их, дээд сургууль, МСVТ, ЕБС-ийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, оюутан, залуус, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх оюутан, сурагчид тэдний эцэг, эх, иргэд, багш, нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд оршиж байна.


Тус ажиллагаанд гуравласан гэрээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхитэй сайн зохион байгуулж, санаачилгатай ажилласан сургууль, хамт олон, нийгмийн ажилтнуудыг шагнаж урамшуулаа.
ШУТИС-ийн хийж хэрэгжүүлсэн ажлаас оюутанд чиглэсэн хоёр арга хэмжээг онцлон Шинэлэг санаачилгатай ажлын ангилалаар шалгаруулж 3 дугаар байр 2 сая тегрегеер шагнан урамшууллаа. Шинэлэг санаачилагатай ажилд шинэ оюутанд чиглэсэн «Хотын соел» арга хэмжээ, Хэв журам, ес зvйн «Соембо» клубийн үйл ажиллагааг онцолсон. Мөн “Соёмбо” клубийн ажлыг тусгайлан үнэлж Талархал, мөнгөн шагналаар шагнасан.
Тус арга хэмжээний үеэр ШУТИС-ийн мэргэжил сурталчилан элсэлтийн талаарх мэдээлэл өгч, товхимол тараах, оюутны бүтээлийг сурталчилах зэрэг ажлуудыг “Соёмбо” клуб, ҮТС-ийн “INSPIRATION” клубийн оюутнууд хариуцан ажиллав.
Оюутны соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа