Инновацийн 7 хоног арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 6 –наас 5 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, худалдан авалтыг бий болгох зорилгоор "Инновацийн үзэсгэлэн 2019” арга хэмжээ 5 сарын 7-8 өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнд төр, нийгэм, мэдээллийн технологи, банк санхүү, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, урлаг уран сайхан, уул уурхай, тоног төхөөрөмж зэрэг бүхий л салбарт инноваци нэвтрүүлж буй байгууллагуудын төлөөлөл болох 63 байгууллага 400 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцлоо. Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш, судлаачид, оюутнуудын судалгааны хүрээнд хийгдсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр оролцлоо.
Үзэсгэлэнг зохион байгуулагч Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газраас “Олны таашаал” хүртсэн инновацын бүтээгдэхүүнийг шалгаруулахаар sli.do сайтаар санал асуулга явуулсан ба нийт 5974 хүн хамрагдаж 47%-ийн саналаар “Erxes маркетингийн платформ” шалгарлаа.
“Инновацын шилдэг бүтээгдэхүүн”-ээр МУИС-ийн мазаалай хиймэл дагуул, “Инновацын шилдэг үйлчилгээ”-ээр “Мэксим консалтинг ХХК”-ийн ухаалаг шалгалтын систем тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа