Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Ажлын байрны үзэсгэлэгн яармаг-2019” өнгөрөгч мягмар гаригт буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ний өдөр зохион байгуулагдлаа. Өдөрлөгийг ШУТИС-ийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэх, ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн бодлого, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг таниулах, төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, сонгон шалгаруулалт хийх, ШУТИС болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор, хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэг дор зохион байгуулсанаараа онцлогтой байлаа.
Уг өдөрлөгт Оюутны соёл, үйлчилгээний албатай хамтран ажилладаг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, iCareer, Эко констракшн ХХК, Голомт банк, Магнай трейд ХХК, Жи мобайл ХХК, Номин холдинг, Мобиком ХХК, MCS Asia Pacific Brewery LLC, Тээвэр хөгжлийн банк, Арвижих энержи ХХК, Их мянган инженерчлэл ХХК, Мацүзакаяа ХХК, Ачит ихт ХХК, Таван богд групп, Мобиком Корпораци, Номин констракшн, Ddish Tv , Юнител корпораци, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, МАК групп, Хишиг Арвин ХХК, Итали зайрмаг “Gelat” ХХК, Жи Си Ар Монголиа ХХК, Анунгоо ХХК, Тэгшт Плант ХХК, Топ гласс ХХК, Моннис групп, Монцемент Билдинг материалс ХХК, Эм Эм Си Жи ХХК, гэсэн 30 гаруй байгууллагууд оролцлоо.
Мөн 700 гаруй оюутан онлайнаар анкет бөглөсөн ба ажил олгогч байгууллагуудад танилцуулан, ажлын байрны захиалгын дагуу мэргэжлийн чиглэлээр төгсөгч оюутнуудын мэдээллийг өгсөн болно. Тус өдөрлөгт 1100 нээлттэй ажлын байр зарлагдаж 615 оюутныг цагийн болон байнгын ажлын байраар хангагдах боломж бүрдлээ.
Оюутны соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа