ШУТИС-д “Оюуны өмчийн эрх зүй, менежментийн үндсэн ойлголт, менежментийг сайжруулах” сэдэвт сургалт 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.

Зураг 1. Сургалтыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан нээж үг хэлэв.
Сургалтыг
/1/ шинэ бүтээл, ашигтай загварын эрхийн хамгаалалт;
/2/ Бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын эрхийн хамгаалалт, оюуны өмчийн зөрчил;
/3/ Зохиогчийн эрх болох хамаарах эрхийн тулгамдаж буй асуудал, бүтээлч үйлдвэрлэл;
/4/ Оюуны өмчийн эрхийн үнэлгээ;
/5/ Бүтээлийн хулгай /Plagiarism/ гарахаас урьдчилан сэргийлэх арга зам сэдвүүдийн хүрээнд БСШУСЯ болон IP Consulting ХХК –ий мэргэжилтнүүд явуулсан ба ШУТИС-ийн багш нарт зориулж, сургалтын хөтөлбөртөө тодорхой зохицуулалтыг хийж явагдсанаараа онцлог болов.

Зураг 2. Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын мэргэжилтэн Б.Одгэрэл Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар сургалт явуулав.
Сургалтад ШУТИС-иас БАС 4, БуХС 4, ҮТС 3, ГУУС 5, МХТС 3, МехТС 3, ХШУС 5, ГХС 5, ЭХС 2, ХҮСХХ 4, ЭШИГ болон Технологи дамжуулалтын төв 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцов.

Зураг 3. ШУТИС-иас сургалтад хамрагдсан багш нар.
Сургалтад идэвхтэй оролцсон багш нартаа, мөн мэдээллийг цаг тухайд нь түгээж байсан сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нарт талархал илэрхийлье.
Технологи дамжуулалтын төв
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ