
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолын дагуу 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдсан билээ. Тус гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь нийслэлийг бүхэлд нь хамарч, 1990 оноос хойш 29 жилийн дараа анх удаа хийгдэж байгаагаараа онцлог байлаа. Энэ удаагийн иж бүрэн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургаж бэлтгэх замаар байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байсан юм.
Уг сургуулийн үйл ажиллагаанд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн нийт ажилтан албан хаагчид, багш, оюутан залуус идэвх санаачилгатай оролцсон байдлыг үнэлэн манай сургуулийн хамт олонд “ТАЛАРХАЛ” гардуулж, хуульд заасан үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж үзэв.

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн нээлтийн үйл ажиллагаа
2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлалтай хичээлийн байруудын бэлтгэл бэлэн байдлын үзлэг



2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр танхимын сургалт дуусаж, нэгдсэн сургуулийн үйл ажиллагааг дүгнэв.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа