“ТОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ- 2019” танилцуулах лекц, тестийн арга хэмжээг 2019 оны 04-р сарын 25-ны өдрийн 1330-1700 цагт ШУТИС-ийн I байрны 327 тоот хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган, “LendMn” захирал В.Баярсайхан, Харвардын Бизнесийн сургуулийн төгсөгч, ЗГХЭГ-ийн даргын зөвлөх О.Батнайрамдал нар оролцлоо.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын төгсөх курсын 250 орчим оюутан уг лекцэнд оролцож ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох /Professional Profile/- тестээр тестлэгдэн ICareer.mn веб сайтад оюутнууд мэдээллээ байршуулж эхэллээ.
LendMn” захирал В.Баярсайхан “Ажил олгогчид төгсөгчидөөс юу хүлээж байна вэ?”, Харвардын Бизнесийн сургуулийн төгсөгч, ЗГХЭГ-ийн даргын зөвлөх О.Батнайрамдал “Дэлхийд өрсөлдөх боловсон хүчин”сэдвээр оюутнуудад илтгэл тавьлаа. Оюутнууд илтгэгчидээс сонирхсон асуултаа асууж харилцан санал бодлоо солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө.


\

Нийт оролцсон оюутан, багш, ажилчиддаа баярлалаа
Оюутны соёл, үйлчилгээний алба
Карьер хөгжлийн төв
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа
“Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил” үндэсний II хэлэлцүүлэг болж байна
ШУТИС, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Экологи, тогтвортой хөгжлийн төвийн үйл ажиллагааг сэргээн эхлүүллээ
ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа