“Иргэн төвтэй-сүхбаатар дүүрэг” аяны хүрээнд дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/112 дугаар захирамжийг хэрэгжүүлэн, оюутан, залуусын дунд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сүрьеэ бэлгийн замаар дамжих халдварын идэвхитэй эрт илрүүлгийг эрчимжүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, зөвлөгөө өгөх зорилгоор энэхүү аяны нээлтийг ШУТИС-ийн хичээлийн 1-р байрны Хурлын танхимд 2019 оны 04 сарын 19-ны 11 цаг 30 минутаас 14 цагийн хооронд зохион байгууллаа.
Уг аянд идэвх санаачлагатай оролцон, “ЭРҮҮЛ ОЮУТАН-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” өдөрлөг, хэлэлцүүлэгт хамтран ажиллаж, эрүүл зан үйл төлөвшүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хамтдаа тодорхойлох, дуу хоолойг сонсох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэн ШУТИС, АШУҮИС, МУБИС, МУИС, “Сити” дээд сургууль, “Идэр” дээд сургууль, 2, 16-р сургуулийн удирдлагат Засаг даргын тамгын газраас “ТАЛАРХАЛ” гардуулав.
ШУТИС-ийн 8 Оюутны зөвлөлийн 26 оюутны төлөөлөл,ШУТАС-ийн 11-р ангийн 3 бүлгийн 59 сурагч, ЗАЛУУЧУУДЫН УЛААНЗАГАЛМАЙН КЛУБ, АШУҮИС, МУБИС, МУИС, Сити дээд сургууль, Идэр дээд сургууль, 2, 16-р сургуулийн нийт 120 гаруй төлөөлөгч нар оролцлоо.
Тус нээлтийн үйл ажиллагааны үеэр СБД-ийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэ, БЗДХ/ХДХВ-ийн кабинетийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан, Монголын залуучуудын үе тэнгийн боловсролын төв ТББ/Y-PEER MONGOLIA/-ын үе тэнгийн багш нар 6 өртөөт үзлэг хийж, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаа.
ШУТИС ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ТӨВ
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа