ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Англи хэлний тэнхимийн ахлах багш С.Сарантуяа нь БНХАУ-ын Далян хотод зохион байгуулагдсан “Reform and Development of Engineering Education in New Technology Age” сэдэвт CDIO-ийн Азийн бүсийн хуралд оролцож "Curriculum Design in Engineering Education" салбар хуралдаан дээр “Enhancing Creativity and Communication of Students Through Project-based Learning “ сэдэвт MехТС –ийн ахлах багш П. Өлзийсайхантай хамтран бичсэн илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.

CDIO-ийн Азийн бүсийн хуралд дотоодын болон гадаадын их дээд сургуулийн 300 гаруй эрдэмтэд, зочид, Австрали, Сингапур, Япон зэрэг бусад орны мэргэжилтнүүд шинэ туршлага, харилцан санаа бодлоо солилцохоор цугларав. Энэхүү арга хэмжээг Далянь хотын Ньюсофт мэдээллийн их сургуулийн удирдлага доор CDIO Engineering Education Alliance, National Demonstrative Software Institutes Alliance, National Guidance Committee of National Industrialized, Informationalized Vocational Education, Association of Fundamental Computing Education in Chinese Universities зэрэг газрууд хамтран зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулагч Далян хотын Ньюсофт мэдээллийн их сургууль нь CDIO олон улсын хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн юм.
Тус их сургууль нь бусад дотоодын болон гадаадын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгосон төдийгүй CDIO олон улсын инженерийн боловсролын шинэчлэлийн ололт амжилтаас туршлага судлан, түүнийгээ TOPCARES-CDIO болгон хөгжүүлж ур чадварт суурилсан сургалтыг амжилттай хийж хэрэгжүүлж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд тус сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 95-аас дээш хувьд хүрчээ.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа