ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбараас санаачлан Их дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөний хүрээнд заагдаж буй “Хүний хөгжил” хичээлийн сургалтын агуулга хөтөлбөрийг боловсронгуй болгох, тухайн хичээлийг заадаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлэхэд харилцан санал солилцох зорилгоор “ХҮНИЙ ХӨГЖИЛ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Соёл урлагийн их сургууль /СУИС/, Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/, Санхүү эдийн засгийн их сургууль /СЭЗИС/, Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/, Отгонтэнгэр ИС, Монголын үндэсний их сургууль /МҮИС/, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль /ХНХДС/, Их засаг их сургууль, Идэр ДС, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн профессор багш нар оролцож хүний хөгжил хичээлийн өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар хэлэлцэж зөвлөмж гаргалаа.
Зохион байгуулагч: ШУТИС –ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбар. Хүний хөгжил хичээлийн хөтөлбөрийн профессор багш нар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа