“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2019” чуулга уулзалтанд манай ГУУС-ийн багш оюутнууд хамтран зохион байгуулагчаар идэвхтэй оролцлоо.

Чуулга уулзалтыг Үйлдвэрлэлийн геологийн холбооны ерөнхийлөгч М.Очирбат нээв.

“Монголын геологи ба ашигт малтмал” цуврал 8 ботийг хамтран бүтээсэн эрдэмтэд, төрийн шагналтнуудад хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгалын зүйлс гардуулав.
-Эрлийн ажлын сургалтыг Монголын Стратиграфийн комисстой хамтран зохион байгуулж стратиграфийн комиссын дэд дарга С.Батмөнх, профессор С.Жаргалан, доктор Б.Энхжаргал, С.Оюунгэрэл, Б.Алтанзул, докторант Д.Хашбат нар хичээл заав.
-Илтгэл, сонирхолтой дээж, гэрэл зургийн үзэсгэлэнд музейн эрхлэгч Ё.Мажигсүрэн, дэд профессор Г.Сэрсмаа, оюутан Н.Гангааням нар тэргүүн байр эзлэв.

Уулын аялал-оргил булаалцалдах тэмцээнд геологийн 4 курсийн оюутны, Геологийн судалгааны төвийн геологичид тэргүүн байр эзлэв.

Уралдаан Монголын төв цэг Сүхбаатарын талбайгаас эхлэв.

Аялал-уралдаанд оролцсон баг тамирчид Баянзүрх хайрханы оройд
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа