ШУТИС-ийн профессор, багш, судлаачдын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчлах, харилцан туршлага солилцох, залуу судлаачдыг дэмжих зорилготой “Эрдмийн чуулган-2019” нэгдсэн хурал 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр боллоо.
Нэгдсэн хурлын үйл ажиллагааг Захирал, доктор, профессор Б.Очирбат нээж, Нээлттэй боловсролын төвийн захирал, доктор, профессор Д.Бадарчийн “Дэлхийн боловсролын чиг хандлага” сэдэвт үндсэн илтгэлээр хурлын арга хэмжээ эхлэв.

Тус хурлын I шатны шалгаруулалт бүрэлдэхүүн сургуулиуд дээр 2 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд болж, тэдгээрээс шалгарсан 36 илтгэлүүдийг нэгдсэн хурлын 3 салбар хуралдаанууд дээр хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдээ тодруулж, батламж, мөнгөн шагналаар урамшууллаа. Үүнд:
1.Техник-технологийн салбар хуралдаан:
I байр П.Өлзийсайханы “Нэгэн төрлийн хатуу биетийг аэродинамик аргаар ялгах процессийн симуляци” илтгэл /МехТС/;
II байр Н.Болорцэцэгийн “Чацарганы соёолуулсан үрийн физик, химийн шинж чанарын судалгаа” /ДаТС/;
III байр Н.Насанбаярын “Газрын доорх усны нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэх аргуудын загварчлалын үр дүнгийн шинжилгээ” /БАС/;
2. Байгаль, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаан:
I байр Н.Сугарын “Сонгино /Allium Cepa.L/, сармис /Allium Sativum.L/-ын яс сийрэгжилтийг бууруулах идэвхийн судалгаа” /ҮТС/
II байр Ж.Ундаръяагийн “Шинэ олдворт газруудын остракодын судалгааны үр дүн” /ГУУС/
III байр Э.Бат-Эрдэний “Нүүрсний давирхайнаас замын битумын чанар сайжруулах, нэмэлт гарган авах боломжийн судалгаа” /ХШУС/
3. Нийгэм, хүмүүнлэгийн салбар хуралдаан:
I байр Ж.Ганчимэгийн “Нийслэлийн үйлдвэр, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн шийдэл” /БАТС/
II байр П.Нямсүрэний “Байгууллагын стратеги төлөвлөлт ба гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт” /МХТС/ .

Техник-технологийн салбар хурал Байгаль, хэрэглээний шинжлэх ухааны салбар

Нийгэм, хүмүүнлэгийн салбар хурал

Судалгааны ажлын үр дүнгээ бүх шатанд хэлэлцүүлсэн нийт оролцогчид болон шилдэг илтгэлийн эзэн болсон судлаачид, хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан хүмүүстээ цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсч талархал илэрхийлье.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа