2019 оны 02-р сарын 21-ний өдөр номын сангийн 404 тоот өрөөнд “2018 оны шилдэг СУДЛААЧ багш” БАС-ийн профессор, академич Д.Дашжамц, МХТС-ийн ахлагч багш, доктор Х.Загарзүсэм, МехТС-ийн дэд профессор М.Рэнчинванжил нар эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа арга туршлагаасаа хуваалцлаа.

ШУТИС-ийн Оны шилдэг СУДЛААЧ багш ангилалд I байрт шалгарсан БАС-ийн профессор, академич Д.Дашжамц “Эрдэм шинжилгээний ажлын арга зүй” сэдвээр сонирхолтой лекц уншиж, төсөл, гэрээт ажил хийх, удирдах арга туршлагаасаа ярьж зөвлөгөө өглөө.

БАС-ийн зөвлөх профессор, академич Д.Дашжамц, МХТС-ийн ахлагч багш доктор Х.Загарзүсэм, МехТС-ийн дэд профессор М.Рэнчинваанжил нар судалгааны ажлаа амьдралтай холбож мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, судалгааны лаборатори байгуулах, гадаадын профессор багш нартай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан суралцагчдыг шинжлэх ухаан, сургалт танин мэдэхүйн чиглэлээр Робокон зэрэг олон төрлийн нэр хүндтэй тэмцээн уралдаанд удирдан оролцуулах, фактор өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зэргээр судалгаа шинжилгээний ажлынхаа цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар идэвхийлэн ажиллаж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд судлаач багш нарынхаа гадаадад илтгэл хэвлүүлэх зардлыг сургуулиас гаргаж, багш нартаа судалгаа хийх боломж олгон, урамшуулан дэмжиж дэлхийн түвшинд хүрсэн профессор багшийн тоог нэмэгдүүлэх, Оны шилдэг багш нарын бүтээл, туршлагыг түгээн дэлгэрүүлэх талаар СБЗГ, ЭША, ОХҮАлбад цаашид хамтран ажиллаж үр дүнгээ хэлэлцэж байх нь зүйтэй хэмээн уулзалтад хүрэлцэн ирсэн 30 гаруй багш нар ярилцлаа.
Уулзалт ярилцлагад хүрэлцэн ирж асуулт, хариулт өрнүүлж, санал өгсөн нийт багш нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэе!.
Нээлттэй боловсролын төв
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа