“ШУТИС-60 жил” ойг угтан сайн дурын хятад хэлний клуб 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ийг “Хувь хүний манлайлал ба мотиваци” сэдвээр сургуулийн чиглэл, зорилгыг дэмжин ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудыг идэвхжүүлэх, сонгосон мэргэжлийнх нь давуу талыг таниулах, дур сонирхлыг төрүүлэх, зөв хандлагатай “бүтээлч оюутан” болгох зорилгоор ГХС-ийн ТТО-хятад хэлний 1,2,3 дугаар ангийн, ЭХС, ГУУС, ХШУС-ийн хөтөлбөрийн 1,2 дугаар ангийн оюутнуудад БНХАУ-ын “Шаньдун Их Сургууль”-ийн олон улсын хятад хэлний мэргэжлээр суралцаж буй магистрант М.Лхагвдолгорыг урьж энэхүү лекцээ эхлүүллээ.


Клубын зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа энэ улирлын хичээлийн зорилго, төлөвлөгөө болон тус лекцээр ярилцах дараах сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж эхлүүлэв.
- Хувь хүний хөгжил талаас хэрхэн зөв хандлагатай, зөв ёс зүйтэй оюутан байх талаар
- Хэрхэн манлайлагч оюутан байх/гурван л-ын зарчим бусад өөрийн туршлагаас/
- Суралцахуйг хэрхэн бүтээлчээр идэвхжүүлэх/мотиваци/ талаар
- Хэрхэн хятад хэлийг бүтээлчээр суралцаж, түвшин тогтоох шалгалтыг амжилттай өгөх талаар
- Техник технологийн орчуулга, мэргэжлийн болон ажлын байрны давуу тал гэх мэт олон сэдвээр уригдсан зочин маань мэдээллээ танилцуулан, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэн, мэргэжлийн давуу талаа олж харсан, оюутны бүтээлчээр суралцах урам сэдлийг төрүүлсэн үр өгөөжтэй болж өндөрлөсөнд клубын хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна.
Энэхүү лекцэнд ГХС-ийн ТТО-хятад 1,2,3-р анги, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р анги, ГУУС-ийн 1.5+2.5 хөтөлбөрийн 1-р анги, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1-р ангийнхан болон клубын бусад идэвхтэн гишүүд нийт 70 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо.
Хятад хэлний клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХС-Хятад хэлний клуб 2019-02-20
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа