ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, Өрөмдлөгийн инженерийн салбарын профессор, шинжлэх ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин Л.Дүгэржав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, тухайн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, эх орноо төлөөлж гадаад оронд Элчин сайдаар ажиллах, эх дэлхийн мөсөн тив-Антрактидад судалгаа хийж Монгол эх орныхоо төрийн далбаа, сургууль, мэргэжлийн байгууллагуудын бэлэгдлийн далбааг байрлуулж, манай улсын эзэмшлийн газар нутгийг тогтоох зэрэг төр ард түмнийхээ өмнө байгуулсан түүний гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж шагнажээ. Мэргэжил, зорилго, үйл нэгт эрхэм танд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг ерөөе.

Профессор Ж.Цэвээнжавын сэтгэгдэл "Энэ Дүгэржав нөхөр ер нь их энгийн. Элчин сайд байснаа эрдэм ном, сургууль багш нар, шавь нараа гээд эргээд ирсэн. Үе үе Антрактид уруу алга болно. Үс нь жаахан бууралтаад л эргээд ирнэ. Олон яваад дасаж байгаа юм байлгүй одоо гайгуй болсон байна лээ. Том дарга байхдаа "Тэргүүний геологич" ч аваагүй тийм даруу нөхөр байсан. Тэгсэн харин төр засаг, түмэн олон түүнийг үнэлээд дээхнэ Алтан гадас, өчигдөр Хөдөлмөрийн гавьяагаар шагнасан байна. Өөрөө ч ер нь ойлгож байгаа эсэх нь "эргэлзээтэй". Өөрт нь гэхээсээ өргөн түмэнд, сургууль багш нартаа, шавь нартаа, мэргэжлийн ТББ-Монгол улсын Өрөмдлөгийн холбоо, Монголын Газрын тосны инженерийн нийгэмлэгийнхэндээ бахархалтай"
ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх профессор Ж.Цэвээнжав
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа