Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 81, магистрын 43 дахь удаагийн төгсөлт 2019 оны 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд болж байна. Энэ удаагийн төгсөлтөөр 327 магистрын зэргийн диплом, 994 бакалаврын зэргийн дипломтой төгссөнөөс онцлох дипломтой 20, дипломын зэрэгтэй 57 оюутан төгсөн гарч байна. Түүнчлэн ГУУС-ийн БНХАУ-ын Шандунь сургуультай хамтарсан Геодези 2+2 хөтөлбөрөөр 1, ЭХС -ийн Хойд Хятадын Эрчим хүчний сургуультай хамтарсан Цахилгаан хангамж 2+2 хөтөлбөрөөр 14, ЭХС-ийн БНХАУ-ын Шанхайн ШУТИС-тай хамтарсан Био инженерчлэл 2+2 хөтөлбөрөөр 7, МЕХТС-ийн Япон-ын Niigata их сургуультай хамтарсан Механик инженер 2+2 хөтөлбөрөөр 2 төгсөгч тус тус төгсөн гарлаа.


Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат болон дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдэмтэн багш нар төгсөгчид оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн Захирал Б.Очирбат үг хэлж, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэл багш, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан нар төгсөгч оюутнуудад баяр хүргэн сургаал үгээ хайрлав.
Төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлсэн.

Нийт төгсөгчдийг төлөөлж Эрчим хүчний сургуулийн Цахилгаан систем мэргэжлээр бакалаврын зэрэг хүртсэн Гантөмөр овогтой Мөнхтуул эрдэмтэн багш, төгсөгчид болон зочид төлөөлөгчиддөө хандан талархлын үгээ хэллээ. Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.


Нийт төгсөгчиддөө баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа