ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын төгсөгчид ажил олгогч байгууллагын төлөөлөлтэй уулзах өдөрлөгийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн Е-405 тоотод амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийг ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганхуяг нээж мэндчилгээ дэвшүүлэв. Ажил олгогч байгууллагуудын төлөөлөгч нарт ХИС-ын танилцуулгыг эрхлэгч, доктор (Ph.D), газрын тосны зөвлөх инженер Д.Хандмаа хийв.

Өдөрлөгт манай төгсөгчдөд ажил олгогч ШУА-ийн Хими, Химийн технологийн хүрээлэн, ШУТИС, Уул уурхайн хүрээлэн, “Хан Лаб” ХХК, “АЛС групп” ХХК, “МАК” ХХК, “Монголиа Авиашин Фүел” ХХК, “Шунхлай групп” ХХК “Монголын Химич, Химийн инженер, технологичдын холбоо” төрийн бус байгууллага тус тус оролцлоо.

Химийн инженерчлэлийн салбарыг төгссөн оюутнуудын хувьд мэргэжлийн онолын мэдлэг, практик чадвар, ажилдаа хандах хандлагад дүгнэлт хийж, цаашид мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, саналаа солилцлоо. Уулзалтын үр дүнд цаашид сургалт, судалгааны чиглэлээр ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаа улам өргөжүүлж төсөл хөтөлбөр, нээлттэй лабораторийг байгуулах боломжийг судлахаар болов. Уулзалтад оролцсон нийт ажил олгогч байгууллагуудад цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, талархал илэрхийлье.

ХШУС, Химийн инженерчлэлийн салбар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа