БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны КОЙКА байгууллагын хөрөнгө оруулалтаар 30000 $-ын өртөг бүхий “Компьютерийн нэгдсэн лаборатори”-ийн нээлт 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд КОЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын менежер ноён Song Myoungsun, мэргэжилтэн хатагтай Kim Dohyung сайн дурын гишүүн хариуцсан ажилтан Ц.Төмөрчулуун, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон ДаТС-ийн профессор багш, оюутнууд оролцов.
Энэхүү төслийн ажил нь ШУТИС-ийн 60 жил, КОЙКА-ДаТС-ийн хамтын ажиллагааны 20 жилийн ой арга хэмжээний хүрээнд болж байгаа төдийгүй орчин үеийн компьютерийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож байгаагаараа онцлог юм. Тус лабораторийн төслийг дэмжин хэрэгжүүлж өгсөн KOICA байгууллагын хамт олондоо талархал илэрхийлье.
ДаТС-ийн Захиргаа
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв