2019 оны босгон дээр ШУТИС-иас Төрийн соёрхолт хоёр эрхэм төрөн гарлаа. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн юм. “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлийг туурвисан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн ахмад багш, Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэл нарыг ШУТИС-ийн удирдлага, хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Мөн төрийн дээд одон медалиар шагнагдсан багш нараа ШУТИС-ийн захирлын зөвлөл болон бусад багш ажилтнууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. “Алтан гадас одон”-гоор БУХС-ийн ахмад багш Шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалтөгс, ахлах багш А.Болормаа, МехТС-ийн ахмад багш С.Галбадрах нар шагнагдсан байна. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ГУУС-ийн ахлах багш Б.Чулуунцэцэг, МехТС-ийн ахлах багш П.Энхбаатар, ҮТС-ийн дэд профессор Ч.Ганбаатар нар тус тус шагнагджээ.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа