ШУТИС-ийн ГУУС, Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо хамтран 2018-12-19-нд Өрөмдлөг - 2018 (Drilling-2018) эрдэм шинжилгээ, онол практикийн 20-р хурлыг ирэх жил болох ШУТИС-ийн 60, Монголын Геологийн-80, энэ жил болж өнгөрч байгаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа Монголын Усны аж ахуйн 80, Эрдэнэдриллинг ХХК-ны 15 жилийн ойд зориулан амжилттай зохион байгуулав.
Энэ удаагийн хурал, бүх арга хэмжээг энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа, төрөлх сургуульдаа ирэх жил тохиох сургуулийнхаа 60, Өрмийн инженерүүдийг эх орондоо бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд угтан 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өрөмдлөгийн техник, технологи”-ийн орчин үеийн кабинет байгуулан хүлээлгэж өгсөн, манай шавь, Монгол улсын Өрмийн Мэргэшсэн инженер Б.Шихтулга захиралтай Өрөмдлөгийн Эрдэнэдриллинг ХХК ивээн тэтгэсэн болно.
ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, доктор, профессор Л.Пүрэв, Зөвлөх профессор, Монгол улсын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжав нар үг хэлж нээсэн ба дотоод гадаадын 30 илтгэл хэлэлцэж, шилдэг илтгэлийг шалгаруулж шагнав.
Шилдгийн шилдэг илтгэл, илтгэгчээр “Өрөмдлөгийн технологийн үзүүлэлтүүдийг мэдээлэх, дамжуулах программ хангамж нэвтрүүлэх судалгаа” сэдвээр ШУТИС-ийн ГУУС-ийн Өрмийн инженерийн салбарын сургалтын мастер, манай шавь Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Тэнгис нар шалгарч өргөмжлөл, 1000 ам. доллараар шагнуулав.
Хурлын илтгэл, мэдээллүүдээр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн №20/247 дугаар Өрөмдлөг - 2018 (Drilling-2018) бүтээлийн 1/20 эмхэтгэл 100 ш хэвлэгдэн тараагдав.

Өрөмдлөг-2018 (Drilling-2018) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн 20-р
хуралд оролцогчид...

Өрөмдлөг-2018 (Drilling-2018) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн 20-р
хурлыг ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, доктор,профессор Л.Пүрэв үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсч нээв.

ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, Монгол улсын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал , доктор, профессор Ж.Цэвээнжав ерөнхий илгэлийг тавив

ШУТИС-ийн ГУУС-ийн шавь, Монгол улсын Өрмийн Мэргэшсэн инженер Б.Шихтулга захиралтай өрөмдлөгийн Эрдэнэдриллинг ХХК 2018 оны Монгол улсын өрөмдлөгийн шилдэг байгууллагаар шалгарав.

Өрөмдлөг-2018 (Drilling-2018) хурлын шилдэг илтгэгчээр ШУТИС-ийн ГУУС-ийн Өрмийн инжеэнерийн салбарын залуу судлаач, өрмийн магистр Б.Мөнх-Эрдэнэ шалгарав.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа