“Философи, хүний эрхийн уулзварт” улсын X олимпиад 2018 оны 11 сарын 23-д МУИС-ийн төв номын санд амжилттай болж өндөрлөлөө. АШУҮИС НЭМС, ШУТИС БуХС, ШУА Философийн хүрээлэн, МУИС ШУС болон Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллага хамтран философи судалж буй оюутнуудын дунд “БИО ЁСЗҮЙ” сэдвийн хүрээнд явагдлаа. Био ёсзүйн үндсэн зарчмын тухай мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, амьдралын олон талт үйл ажиллагааны явцад тэдгээр зарчмыг хүний эрхтэй уялдуулан хэрхэн хэрэгжүүлэх талаар шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүний эрхэм үнэт зүйлсийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2 үе шаттай зохион явууллаа.

1-р шатанд “Био ёсзүй” сэдвийн хүрээнд видео бичлэг, фото зургийн үзэсгэлэн, тест ажилбар, 2-р шатанд генетик инженерчлэлийн асуудал хөндсөн “Гаттака” киноны тайлбар, эх сурвалжийн шинжилгээ, мэтгэлцээнээр явагдлаа.
Уг олимпиадад МУИС, АШУҮИС, ШУТИС, СЭЗИС, ХСИС, ҮБХИС, СУИС, ШИС, ХААИС, ШМТДС-ийн 10 баг оролцсоноос МУИС-ийн Teamnum баг I байр, СЭЗИС-ийн Самур баг II байр, ШУТИС-ийн IDEA баг III байр, АШУҮИС-ийн Оюуны тэнхлэг баг IV байранд тус тус шалгарав.

ШУТИС, БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш Ц.Батцэрэн, багш Б.Наранбаатар нараар удирдуулсан “Идей” багт оюутан Х.Болормаа (Нийгмийн ажил I), Б.Намуунцэцэг (ЖДҮ-ийн менежмент II) Б.Балжинням (Уул уурхайн менежмент II), М.Төгөлдөрбаяр (Хоол зүй, тэжээхүй ухаан II), Ш.Шинэцэцэг (Мэдээллийн системийн менежмент III) нар оролцон өргөмжлөл, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдав. Олимпиадад амжилттай оролцсон БуХС-ийн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, дэмжиж ажилласан БуХС-ийн захиргаа, санхүү, багш нартаа талархал илэрхийлье.
БУХС-ИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМ
"Газрын тосны инженерчлэл" хөтөлбөрийн ШУТИС-ийн 2-4 курсийн оюутнууд "Горгаз" ХХК, "Газ-Ойл Нефть" ХХК, "Ситигаз Энержи" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа
“Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил” үндэсний II хэлэлцүүлэг болж байна
ШУТИС, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Экологи, тогтвортой хөгжлийн төвийн үйл ажиллагааг сэргээн эхлүүллээ