ЖИ СИ АР Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн зорилго нь Барилга угсралт, цахилгаан, механик, уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж буй цаашид иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн салбарт ажиллах, хүсэл сонирхолтой, чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутныг дэмжих, тогтвортой ажлын байраар хангахад оршиж байдаг.
ЖИ СИ АР Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа ШУТИС-ийн ШУТТНомын сангийн 604 тоотот 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээнд ЖИ СИ АР Монголиа ХХК-ийн захирал Б.Жонон, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Батзориг, үйл ажиллагаа хариуцсан захирал Крайг МкБарон болон ШУТИС-ийн Сургалт оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, албаны бусад хүмүүс оролцлоо.

Ёслолын үйл ажиллагаа ЖИ СИ АР Монголиа ХХК-ийн видео танилцуулгаар эхэлж уг компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Крайг МкБарон уг ёслолыг нээж үг хэлэв.
Жи Си АР Монголиа ХХК нь энэ жилийг үндэсний хөгжлийн жил болгон зарласан бөгөөд нэг сарын өмнөөс сургалтын төв нээж ажиллуулжээ. Энэхүү төвөөр дамжуулан мэргэжилтэй инженер техникийн ажилтан сургана. Мөн Жи Си Ар Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийг өнгөрсөн жил 10 оюутанд олгосон. Тус оюутнуудаас 5 оюутан сургуулиа төгсөөд Жи Си Ар Монголиа компанид ажиллаж байна. Энэ жилийн тухайд 14 оюутан тэтгэлэг олгож байгаа бөгөөд тус компанид дадлага хийх боломжтой гэж хэлэв. ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал компанийн удирдлага болон тэтгэлэг авсан оюутнуудад хандан үг хэлэв.
ЖИ СИ АР Монголиа ХХК-ийн захирал Б.Жонон оюутнуудад хандан сургалтын төвд мэргэжилтэй боловсон хүчин мэргэшүүлэн сургаж, англи хэлний мэдлэг сайтай мэргэжилтэнг Монголд төдийгүй Австрали улсад бэлтгэн олон улсын мэргэжлийн инженер, техникийн ажилтаны цалинтай дүйцэхүйц цалинтай ажиллах, дадлага хийх боломжтойг онцоллоо.

Тэтгэлэг авсан Т.Хишигбаатар, П.Болдсайхан, Б.Батхүү, Р.Чанарав, А.Бямбасүрэн, Б.Билгүүн, Г.Жамъяансүрэн, Б.Энх-Амгалан, Т.Пүрэврагчаа, П.Мягмарзаяа, С.Түвшин, М.Ариунтуяа, Ч.Тэмүүжин, Б.Жамсран оюутнууддаа амжилт хүсье!
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна