ШУТИС, ГХИ болон Бүнкёо Их Сургууль нь 2010 онд харилцан санал солилцож 2011 онд сургалтын технологи болон оюутан солилцоог өргөжүүлэх зорилгоор сургууль хоорондын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2011-2017 онд Бүнкёо Их Сургуулийн багш болон оюутнуудыг хүлээн авч зуны сургалт зохион байгуулж, 2012-2017 онд оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд ГХИ-ийн багш, оюутнууд жил бүр Бүнкёо Их Сургуульд айлчилдаг. Бүнкёо Их Сургуультай хамтын гэрээ байгуулан, оюутан солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах зэргээр үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн. Сургалтын арга, технологийг харилцан хөгжүүлэх, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой.
2018-2019 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус институтийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Л.Чойжилмаа, ахлах багш Б.Ундармаа, 2-р курсын оюутан О.Чинзориг, Т.Мөнхтүвшин нар нь дээрх гэрээний дагуу оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ.
Бүнкёо их сургуулиас зохион явуулж буй 34 дэх удаагийн ”Шёотоосай”соёлын арга хэмжээ нь 2018.10.26-11.02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургуулийн лекцийн танхимд монголын соёл, зан заншил, уламжлалт тоглоом, наадгай зэргийг танилцуулав. ГХИ-ийн япон хэлний ангийн оюутнууд монголын соёлын тухай япон оюутнууд ба багш нар, тус сургуулийн баярыг сонирхон ирсэн япон хүмүүст танилцуулж, хэлний мэдлэг чадвараа дээшлүүллээ.
Япон улсын нийслэл Токио хотын бүс нутагтай танилцан, япон хүмүүсийн амьдрал хэв маяг, ёс заншил болон орон сууц, хот төлөвлөлт, япон улсын хөгжилтэй танилцан, Асакүса, Акихабара, Токио цамхаг зэргийг үзэж сонирхлоо.
Мөн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бакалаврын семинарын хичээл, мэдээллийн технологийн хичээл, соёлын танилцуулга хичээлд оролцов. Хичээл тус бүрт монгол оюутнууд өгөгдсөн даалгавар, дасгалыг япон оюутнуудын адил амжилттай гүйцэтгэж хичээлд идэвхтэй оролцлоо.
Энэ удаагийн айлчлалаар Бүнкёо Их Сургуулийн гадаад харилцааны албаны хүмүүс болон тус сургуулийн ректортой уулзалт хийн, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан санал солилцов.
Мэдээг бэлтгэсэн: ГХИ-ийн Ази судлалын тэнхим, Япон хэл
Б.Ундармаа
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ