Монголын Залуучуудын Холбооноос 24 дэх жилдээ Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эврика-2018” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний их хурал нь дөрвөн үе шаттайгаар нийт их дээд сургууль, эрдэм шинжлгээний байгууллага, судлаачдыг дунд 3 ангилал, 9 салбар, 81 сэдвийн хүрээнд шинэ мэдлэг, судалгаа шинжилгээний үр дүнгээрээ өрсөлдлөө.

ШУТИС-иас тус хуралд эрдэмтэн судлаач ангилалд 12 судалгааны илтгэл, залуу судлаач багш ангилалд 8 илтгэл, судлаач оюутан ангилалд 12 судалгааны илтгэл нийт 32 судалгааны ажлаар 43 судлаач багш оюутны оролцлоо. Хурлын сүүлийн шатанд ангилал тус бүрээс 3 буюу нийт 9 судлаач шалгарсны дотор Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор академич Д.Содномдорж, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн захирал, доктор Г.Төрмөнх, Барилга архитектурын сургуулийн багш Х.Баатарсүрэн нар шалгарч 2018 оны 11 сарын 07-ны өдөр Төрийн ордны их танхимд илтгэлээ танилцууллаа. Эцсийн шатны тус шалгаруулалтын дүнгээр:
“Шилдэг багш судлаач”-аар Х.Баатарсүрэн “Инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварлахад ашиглах органик наалтыг бий болгох түүний бүтэц судалгаа” бүтээлээрээ,

“Шилдэг Эрдэмтэн Судлаач”-аар доктор Г.Төрмөнх “Монгол малын махны бичил шим тэжээл, эрдэс бодисын атом шингээлтийн спектрометрийн (AAS) аргаар тодорхойлсон дүн” бүтээлээрээ тус тус “Эврика” цомын эздээр шалгарлаа.

Мөн “Шилдэг оюутан судлаач”-ийн цомыг Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Ц.Бат-Эрдэнэ “Био хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа” бүтээлээрээ хүртсэн юм. “Эврика” эрдэм шинжилгээний хурлын зохон байгуулагчдын зүгээс 2019 оны хурлаа үндсэн сэдвүүдийнхээ хүрээнд явуулахаа мэдэгдсэн юм. Иймд нийт судлаач багш, оюутнуудаа ирэх жилийн хуралд амжилтаа ахиулахыг хүсье.
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
"Газрын тосны инженерчлэл" хөтөлбөрийн ШУТИС-ийн 2-4 курсийн оюутнууд "Горгаз" ХХК, "Газ-Ойл Нефть" ХХК, "Ситигаз Энержи" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа
“Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил” үндэсний II хэлэлцүүлэг болж байна
ШУТИС, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Экологи, тогтвортой хөгжлийн төвийн үйл ажиллагааг сэргээн эхлүүллээ