Монгол-Япон Улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-д “Барилга, хүрээлэн буй орчны инженер”, “Архитектур”, “Механик инженер” мэргэжлээр бакалаврын хамтарсан хөтөлбөрийн сургалт 2015 оноос амжилттай хэрэгжиж, эхний ээлжийн 56 оюутан Японы их, дээд сургуульд шилжин суралцаж байна.
Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн сургалтын, хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулан боловсруулах чиглэлээр Японы консорциумын гишүүн сургуулиудад СБЗГ-ын төлөөлөл, БАС, МехТС, ХШУС-ийн дэд захирал, багш нараас бүрдсэн 3 баг 2018.10.22-11.04-ны өдрүүдэд ажиллалаа. Энэ удаагийн зэргийн бус сургалтыг “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлэх нэгж, АзиаСийд төслийн зөвлөх багийн төлөөлөл оролцож, зохион байгуулав.

Япон Улсад хөтөлбөр боловсруулах баг тус бүр тусгай удирдамж, төлөвлөгөөний дагуу ажиллаж, ажлын үр дүнг нэгтгэн Токио хот дахь ЖАЙКА Олон Улсын байгууллагын холбогдох удирдлага, албаны хүмүүст тайлагнан, санал дүгнэлт дэвшүүлж харилцан зөвлөлдлөө.
Уг зэргийн бус сургалтын хүрээнд шилжин суралцаж буй оюутнуудын ШУТИС-д судалсан хичээлийг дүйцүүлэн тооцсон байдлыг тодорхой болгон, тэдэнд тулгарч буй бэрхшээл, шаардлагуудыг холбогдох талуудад тавьж шийдвэрлүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд хөгжүүлэлт хийх чиглэлийг тодорхой болгов.
Мөн ажлын хүрээнд Япон Улсын инженер, технологийн чиглэлийн дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн байгууллага болох JABEE-д зочлон Мэргэжлийн хөтөлбөрүүдийн чанарын баталгаажуулалтыг хэрхэн хийдэг талаар мэдээлэл авав. 2019 оны 4-р сараас тус хөтөлбөрийн 2-р ээлжийн элсэлтийн оюутнууд Япон улсын их, дээд сургуулиудад шилжин суралцана.
Сургалтын бодлого, зохицуулалтын газар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа