ХААИС-иас Инженер, технологийн чиглэлээр сургалт явуулж буй их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Техникийн зурагзүйн улсын IV олимпиад” 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болж дүнгээ гаргахад ШУТИС-ийн оюутнууд багаараа тэргүүн байр эзэллээ. Олимпиадад ШУТИС-ийн БАС, МехТС, ХААИС, МУБИС, Технологийн дээд сургууль, Төмөр замын дээд сургууль, Үндэсний Батлан хамгаалах ИС, Дархан ХААИС, Газарчин ДС, БНХАУ-ын ШГАМТС зэрэг сургуулиудын 60 гаруй оюутан багийн болон ганцаарчилсан төрлөөр оролцож мэдлэг, оюунаа сорилоо.

Зураг дээр зүүн гараас: МТС –ийн оюутан М.Мөнх-Эрдэнэ В161100168, Х.Сүхбат В171140028, Б.Бат-Эрдэнэ В171140050, Ц.Намхайнямбуу В161140045, БАС-ийн оюутан Г.Нямсайхан В161350278 нар

Олимпиадад чармайлт гарган оролцсон оюутан суралцагчид та бүхэндээ гүн талархал илэрхийлж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
БАС. Архитектурын салбар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв