Гадаад хэлний институтийн Европ судлалын тэнхимээс Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШУТИС-ийн оюутнуудын дунд “FIFA” 2018 в России” сэдэвт хөшөө дурсгал, уран барилгын макетын уралдаан, “Твори добро!" сэдэвт оюутны постер илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.

1. “FIFA” 2018 в России” сэдэвт Оросын алдартай хөшөө дурсгал, уран барилгын макетын уралдаан 2018-10-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө.
Уг уралдаанд 15 оюутан бүтээлээ ирүүлсэнээс МТС-ийн оюутан А.Энхтүвшин 1-р байр, ГХИ-ийн оюутан У.Энхбаяр, Б.Дүүрэнбилэг, М.Дөлгөөн нар 2-р байр, БАС-ийн оюутан Э.Дэмбэрэлцэрэн 3-р байр, ГХИ - ийн оюутан Ц.Цэнгэнбал, Б.Ганболд, Э.Цогжавхлан нар 4-р байр тус тус эзлэв.
2. Орос улс 2018 оныг “Сайн дурынханы жил” болгон зарласан юм. Оюутан залуучуудын нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх, бусдын сайн сайхны төлөө өөрийн хүч чадал, амьдралын нэгээхэн хэсгийг хариу нэхэлгүй, чин сэтгэлээсээ зориулах хүсэл эрмэлзэлийг төрүүлэх зорилгоор “Твори добро” сэдэвт “Постер илтгэл”-ийн тэмцээн 2018-10-26-ны өдөр ШУТИС-ийн “Русский центр” төвд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 22 оюутан оролцож, Орос, Англи, Хятад, Герман хэл дээр илтгэл тавьсанаас 1-р байранд Н.Саруул /МХТС/, 2-р байранд Н.Гангэрэл, Б.Ганжавхлан /ГХИ/, 3-р байранд Б.Саруул, А. Тэргэл / БАС /, тусгай байрт Б. Даваахүү /ЭХС/ нар шалгарав.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа