ШУТИС-ийн хятад хэлний клуб 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц 1,2”, “Күнз ба хятадын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг, ШУТНС-тай хамтран хятад хэлээр “АХА асуулт хариулт”-ын тэмцээнийг тус тус амжилттай зохион явууллаа.
ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудыг идэвхжүүлэх, хятад хэл сэтгэлгээ, соёл түүхийг уламжлал шинэчлэлийн талаас нь таниулж “судлаач оюутан” болгох зорилгоор МУИС-ийн Күнзийн институтийн монгол талын захирал, доктор профессор М.Чимэдцэеэ багшийг зочноор урин “Күнз ба хятадын хөгжил” сэдвээр өргөн хэлэлцүүлэг амжилттай өрнүүллээ.


Хэлэлцүүлгийг клубын зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа нээж хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлыг танилцуулав. Хэлэлцүүлэгт ГХИ, ЭХС, ГУУС, ХШУС-ийн оюутнууд болон хятад хэлний клубын идэвхтэн гишүүд нийт 50 орчим оюутнууд идэвхтэй оролцож, үр дүнтэй болж өндөрлөлөө.
Хүндэт зочныхоо орчуулгаар их сэтгэгч Күнзийн “Эрхэм шавь эрдэм сураар алсаас ирэхүй баясал бус уу” “有朋自远方来,不亦乐乎?энэхүү сургаал лугаа эрхэм оюутан таныг эрдмийг цэнгэл болгон сураарай хэмээн клубын хамт олны зүгээс хүсэн ерөөе!
Хятад хэлийг сонирхон суралцаж буй нийт клубын гишүүд, оюутан та бүхэн аливаа гадаад хэлийг суралцахдаа тухайн улсынх нь хэл соёл, ёс уламжлал, урлаг соёлоор дамжуулан сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц онцлог, шинж төрх хэлээр дамжин илэрч буйг илүү танин мэдэж сурах үйлсдээ амжилт үзүүлж “бүтээлч оюутан”, “бүтээлч Монгол” болно гэдэгт итгэлтэй байна.
/Энэхүү “Күнз ба хятадын хөгжил” лекцийг сонирхвол эндээс үзнэ үү./
Хятад хэлний клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХИ-Хятад хэлний клуб. 2018-10-26
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа